Баянзүрх дүүргийн 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагдаж, вакцинжуулалтаараа тэргүүлж байна

Өнөө өглөөний байдлаар улсын хэмжээнд 376373 иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байна.

Улаанбаатар хотод дүүргээр нь ангилж харвал:

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хамгийн өндөр буюу 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагджээ. Харин Баянзүрх дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт харьцангуй муу буюу 44.8 мянган иргэн хамрагджээ.

Хан-Уул дүүрэгт 47.2 мянга, Сүхбаатар дүүрэгт 43.4 мянга, Чингэлтэй дүүрэгт 39.9, Баянгол 55 мянга, Багахангай 776, Налайх 8618, Багануурт 6024 хүн вакцин тариулжээ.

Санал болгох мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран …