Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.06/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 11651 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатарт, 99 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөлийн тоо 8906 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,010 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас:
Хөнгөн 2,130
Хүндэвтэр 279
Хүнд 60
Маш хүнд 11 хүн байна.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа”гэлээ.