Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хугацаат цэргийн алба хаагчид хүний амь хөнөөгөөд, зугтсан ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарлаа.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байх Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр алба хаагч харуулын даргаа цээжин тус газарт нь гурван удаа буудаж, хөнөөгөөд зугтжээ.
Өөрөөр хэлбэл, хэргийн газрын шалгалтаар тус ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух 19 настай Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух 19 настай М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад, харуулын дарга, 34 настай М-ийг галт зэвсгээр амь насыг нь хохироосон байна.
Улмаар хэрэг үйлдсэн цэргүүд зэвсэглэн улсын дугааргүй мотоцикл унаад зугтаасан бөгөөд хэргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.