“Хүний эрх” хичээлийн агуулгыг шинэчлэн сайжруулна

169514356_2896236597314863_7674094027444199836_n.jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар Хууль зүйн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү уулзалтад БШУЯ-ны Дээд боловсролын газар, хууль зүйн их, дээд сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөл, захирлууд оролцож “Хүний эрх” хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн сайжруулах санал, санаачилгыг дэмжсэн бөгөөд бүх хэлбэр, түвшний сургалтад “Хүний эрх” хичээлийн хөтөлбөрийг заавал үздэг болгох, гарын авлага, хэрэглэгдэхүүн, агуулгыг сайжруулахад хамтран ажиллах асуудлыг хөндөгдсөн.

OK.png
IMG_0052.JPG

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийг хуулиар хүлээсэн. Энэ хүрээнд олон нийт болон зорилтод бүлэгт зориулсан хүний эрхийн сургалт, хүний эрхийн сургагч багш бэлтгэх ажлыг тогтмол зохион байгуулж, Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын бодлого, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх саналыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2007, 2008, 2015, 2018 оны илтгэлүүдэд тусган УИХ-д өргөн барьсан байдаг.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …