Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан.

Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа үйлчилгээний байгууллагын зориулалтын шаардлага хангасан (битүү, хөргүүртэй, хаяг логотой) түгээлтийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм.

Мөн инженерийн хангамжийн байгууллагууд, хот нийтийн аж ахуйн  чиглэлийн тусгайлсан тоног төхөөрөмжтэй автомашин, механизмыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …