Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар коронавируст халдварын тохиолдлыг анх удаа эмчиллээ

“Ковид-19” халдварын тохиолдлыг анх удаа Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд цаг алдалгүй дүүрэгтээ амжилттай эмчиллээ.

Халдвартай эсэх нь тодорхойгүй эх яаралтайгаар төрж, эх хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн ч, нярай эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн шинжилгээгээр эхээс халдвар илэрсэн тул өвчтөнийг шилжүүлэлгүйгээр даруй шуурхай арга хэмжээ авч, эмнэлэгтээ хөл хорио тогтоож, ээлжийн баг бүрэлдэхүүнийг хамт тусгаарлан 13 хоногийн хугацаанд эх, хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.

Эмчилгээний багт Төрөх тасгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Отгонцэцэг, Хүүхдийн эмч Б.Баярмаа, Эх баригч З.Сарантөгс, Хагалгааны сувилагч Г.Балжан, Нярайн сувилагч Б.Баярхүү, Асрагч Л.Өлзийбаяр нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нэг баг болж амжилттай хамтран ажиллалаа.

Хариу баталгаажсан даруйд бусад эмчлүүлэгчдийг 3 удаагийн шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …