Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.13/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт коронавируст халдвар илрүүлэх зорилгоор 13,100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16,603 болж байна. 885 тохиолдлын 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол 836 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо.
Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1,910, хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/61настай эрэгтэй, 20 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улс дахь коронавирусийн халдвараар нас барсан тохиолдлын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна.
Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй. Өвчлөлийн тоо 885 байгаа нь хатуу хөл хорио тогтоосноос гарч буй үр дүн биш, хөл хорио тогтоохоос өмнөх үеийн өвчлөлийн тоо юм.”гэлээ.