Говьсүмбэр аймагт 4 ихэр хурга мэндэлжээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн малчин Цэдэн-Ишийн шар халзан хонь энэ сарын 8-ны өдөр дөрвөн ихэр хурга гаргажээ.

Тус хонь нь төллөх бүрдээ хоёр ихэр хурга гаргадаг байсан бол энэ жил дөрвөн ихэр хурга гаргасан байна.

Ямаа ихэрлэх нь элбэг. Харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж.

Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …