Самар түүхээр явж байсан зургаан иргэн угаартаж нас баржээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 22-46 насны зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг  энэ сарын 12-ны өдөр гарчээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна.

Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …