Өмнөд Солонгос улсад жилд 150 мянга орчим “цахим хүчирхийллийн” хэрэг цагдаад бүртгэгдэж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ. Цахим орчинд хувь хүнрүү хэл амаар давшлах, гутаан доромжлох зэрэг нь “цахим хүчирхийлэл”-д хамаардаг байна.
2021 оны 1-р сарын байдлаар нийт Facebook хэрэглэгчдийн гурван хүн тутмын хоёр нь 34 хүртэлх насны залуус болоод хүүхдүүд байгаа ажээ. Тэгвэл сэтгэцийн эмгэг, өөрийн үнэлэх үнэлэмж доройтох, сэтгэл гутрал, хяналтгүй уур уцаар зэрэг сэтгэхүйн олон харамсалтай үзэгдэл сошиал медиа дээрх сөрөг үг үйлдлээс хамааран залуужиж байгааг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Тэгвэл сошиал орчинд хувь хүнрүү давшлах эрүүл бус харилцаа, сөрөг хандлага, ёс бус үг хэллэг нь Монголчууд бидний дунд ч түгээмэл ажиглагддаг болсон асуудал билээ. Тиймээс Юнител групп цахим орчин дахь сөрөг хандлагыг бууруулах, хүүхэд залуусын төлөө эерэг, зөв хандлагатай үлгэр жишээ нэгэн байхыг уриалсан “Цахим орчинд зөв харилц” хөтөлбөрөө эхлүүлээд байна.