Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,827 хүнд шинжилгээ хийхэд 1,220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 17,823 болж байна.Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь эмнэлгийн ажилтан, 10 нь зөөвөрлөгдсөн, 1094 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 114 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж нас барсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо.
Сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо.
Өнөөдрийн байдлаар 2,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна.”гэж мэдэгдлээ.