Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр /2021.4.14/ Цагдаагийн ерөнхий газарт хүчирхийллийн асуудлаар гомдол гаргасан байна.
Энэ талаараа иргэн Б.Сүндэръяа мэдээлэл хийлээ.
Иргэн Б.Сүндэръяа“2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй анх танилцаж байсан. Түүнээс өмнө миний найз охиноор дамжуулан надтай танилцах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлдэг байсан. Тэр болгонд татгалздаг байсан. Надтай танилцах шалтгаан ч мөн байсан юм билээ. Үүнийг олон нийтэд одоохондоо хэлэх боломжгүй. Өргөдөл гомдол дээрээ тусгасан байгаа. Энэ асуудлаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй олон асуудлыг өргөдөл дээрээ бичин хуулийн дагуу шалгуулъя гэж бодож байна. Надаас гадна нийт 1000 гаруй охид эмэгтэйчүүд Ц.Анандбазарын эсрэг хандаад байна.
2020 оны сонгуулиар намайг ямар ч хамаагүй гишүүнтэй амрагийн харилцаатай болгон бичлэг цацсан. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж эвлүүлсэн. Тухайн хүмүүсээс хуулийн байгууллага мэдээлэл авсан.
Миний хувьд өөрийн нандин нууцаар Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж юу ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Бараг насаараа ингэж дарамт шахалттай амьдрах юм байна гэж бодоод бичсэн” гэлээ.