Б.Ууганбаяр:1107 хүнд (covid-19) халдвар илэрч, зургаан иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11883 хүнд шинжилгээ хийхэд 1107 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 19672 болсон байна. Үүнээс 11044 хүн эдгэрснээс сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн байна.

Харамсалтай нь сүүлийн нэг хоногт зургаан нас баралт/34, 49, 58, 62 настай эрэгтэй, 76, 64 настай эмэгтэй/ бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 1020 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 84 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан халдвар авсан.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …