Нарс моддыг угааж, өнгийг нь сэргээж байна

Нийслэлийн авто замын хажуугийн моддыг тусгай зориулалтын мананцарт автомашины тусламжтайгаар шүршин угааж, өнгийг нь сэргээж байна.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр Хотын даргаас өгсөн үүргийн дагуу гуравдугаар сарын 30-аас эхлэн 9 дүүрэгт, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудам, орон сууцны дундуур, хүн ихээр цугладаг байршлууд хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал зэрэгт мананцарт халдваргүйтгэлийн ажлыг хоёр удаа хийгээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамж талбайд 2016 оноос эхлэн тарьсан том оврын нарс моднуудыг угаах ажлыг эхлүүллээ. Нийт 5 бригад гарснаас 4 автомашин нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 2 тийш, үлдсэн 1 автомашин нь Бага тойруугийн моддыг угаахаар гарлаа. Хотын Ерөнхий менежер гаргасан хуваарийн дагуу жолооч, ТББ-ын хяналтын ажилтнуудад биечлэн маршрут, чиглэлийг тодорхойлон зааварчилгаа өглөө.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …