Валютын арилжаа эрхэлж буй ААН, иргэдэд шалгалт хийжээ

indexСанхүүгийн зохицуулах хорооноос  өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр /”Төмөрчний гудамж”, “Найман шарга”, “Их найман шарга”, “Цэцэг төв”, “Ард” кино театр орчим/-д гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд шалгалт хийжээ.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчид, хороодын цагдаагийн болон олон нийтийн байцаагч нар багтсан байна. Энэ удаагийн шалгалт нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилготой байсан аж.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, дүгнэлтийг ирэх долоон хоногт багтаан гаргаж, олон нийтэд мэдээллэх юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …