ОБЕГ:Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан  дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …