Б.Ууганбаяр:1311 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 10431 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1311 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 24195 болж байна.

Сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо.

Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр иргэн нас барж, нийт 51 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Нас барсан иргэд нь 75 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд оношлогдож, батлагдсан өдрөө яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн төв эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд өвчлөлөөр нас барсан байна. 83 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд өвчлөлөөс улбаатай амьсгалын дутагдлаар нас барсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 1214 нь Улаанбаатар хотод, орон нутагт 97 тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2278, хүндэвтэр 926, хүнд 253, маш хүнд 63 хүн байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүндэвтэр, хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, хөнгөн өвчлөлийн зэрэг буурч байгаа тоо ажиглагдаж байна. Мөн хүндээр өвчлөх байдал зөвхөн эрсдэлт бүлэг, ахмад настнууд төдийгүй залуусын дунд ихээр гарч байгааг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …