Улаанбаатарт 6 хэм хүйтэн

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

       Өнөөдөр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2013 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ.  Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс,  Хараа, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт  866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …