Сэрэмжлүүлэг: 1-3 насны 6 хүүхэд усанд живж, амиа алджээ

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

Хэдийгээр энэ жил халдарт цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон ч сүүлийн дөрвөн хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж амиа алджээ.

Дээр тохиолдлууд Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж эрсдэлд оруулахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …