Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 744, орон нутагт 112 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 856 хүнд коронавируст халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 31339 болсон байна. Сүүлийн 24 цагт 1060 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлын 744 нь Улаанбаатар хотод , орон нутагт 112 тохиолдол бүртгэгдлээ.

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын тоог задалбал:

• Архангай аймагт – 16

• Дорнод аймагт – 3

• Булган аймагт- 2

• Дархан-Уул аймагт – 24

• Дундговь аймагт – 2

• Завхан аймагт – 7

• Орхон аймагт – 5

• Өвөрхангай аймагт – 10

• Сэлэнгэ аймагт – 2

• Төв аймагт – 31

• Увс аймагт – 1

• Ховд аймагт – 2

• Сүхбаатар аймагт – 7

Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 1060 хүн эдгэрч гарсан. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд 61 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй нас барлаа. Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт нийт 80 боллоо.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2574, хүндэвтэр 1441, хүнд 355, маш хүнд 81 хүн байна. 7765 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад 12206 хүн байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …