Б.Пүрэвдорж: Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй

Б.Пүрэвдорж гишүүний "халбага"

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 18-ны орой суудлын автомашин СОГТУУГААР жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Түүний уруул сэтэрч ГССҮТ-д хүргэгдээд байсан юм.

Эл явдалд хариуцлагын асуудал яригдалгүй хэд хоногийг үдсэний дараа гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйв. Тэрээр,

“Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэсэн байлаа.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон …