Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно

Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 11-ны өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “ Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон Ковид-19-ийн эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна.

Халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагийн улмаар хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж, хүчилтөрөгч тасалдах,  өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь нэн чухал асуудал байлаа.

Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа)  баллоныг цагт 3-4  ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилга ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байна.

Энэ долоо хоногт туршилтын ажлыг эхлүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр албаныхан ажиллаж байна.

кредит онлайн на карту под 0 zaymi-bistro.ru круглосуточный кредит онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …