“Нэхмэлийн шар” байрнуудын дундах газрын эзэмших эрхийг цуцаллаа

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар барилга барихаар газар ухсаныг оршин суугчид эсэргүүцэж байсан. Тус 2009 ам метр газрыг “Марта Грийн” ХХК эзэмшдэг бөгөөд орон сууц барихаар төлөвлөж, газраа ухаж эхлээд байсан юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс энэ сарын 5-нд тус газарт очиж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзсан билээ. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Энэ газарт орон сууц бариулахгүй. Харин доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/312 дугаар захирамжаар “Марта Грийн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийг цуцаллаа. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах юм. Ингэснээр тухайн газарт иргэдийн саналыг үндэслэн, ногоон байгууламж, тохижилтын ажил хийгдэх бөгөөд зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газар хийж байгаа аж. Харин “Марта Грийн” ХХК-д өөр байршилд газар олгох асуудлыг судалж, тухайн компанитай зөвшилцсөн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.

быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …