Вакцинжуулалт 18-аас дээш насныханд нээлттэй боллоо

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй.

Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байсан бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо.

Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.

АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай.

Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой.

Та arcg.is/1zaHya хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл­­­­­ авна уу.

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ
 

Эх сурвалж: НОК

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …