Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа юм.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Баталгаагүй замаар болон гөл мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на карту мгновенно без отказа credit-n.ru займ на кредитную карту мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …