Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.04/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 40396 болсон байна.
Шинээр илэрсэн 1015 тохиолдлын 895 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 103, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Сүүлийн 24 цагт 1404 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24,333боллоо.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд 7 иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 126 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2717, хүндэвтэр 1545, хүнд 486, маш хүнд 121 хүн байна.