Цаатан иргэд мөнгөн тэтгэмжээ авч эхэллээ

tsaatyannn Засгийн газраас үндэсний цөөнх хэмээгддэг Цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу Цаатан иргэдэд 6-р сарын нэгнээс эхлэн Хангайн бүсийн амьжиргааны доод түвшин 130900 төгрөгтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ.

Тодруулбал, шийдвэр дагуу тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх 65450 төгрөгийг сар бүр авч байхаар болсон. Харин насанд хүрсэн иргэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр 130900 төгрөг авах юм.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …