“Хөдөлмөрийн цахим яармаг-2021” зохиогдож байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” зорилтын хүрээнд “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” арга хэмжээг www.expomongolia.org/careerexpo платформоор дамжуулан 2021.05.08-2021.05.24-ний хугацаанд зохион байгуулж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар ажил хайгч иргэд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос үзүүлэх, ажил олгогчоос ирүүлсэн нээлттэй ажлын байрны мэдээллийг ажил хайгч иргэдэд танилцуулах, ажлын ярилцлагад цахимаар хамруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Цахим яармагийн үеэр “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ”, “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” дэд сэдвүүдийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эйч ар клуб ТББ болон Мэргэжлийн байгууллага, судлаачдын 30 гаруй сонирхолтой мэдээлэл, лекц, сургалтыг олон нийтэд хүргэнэ.

Мөн 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулж, ажил хайгч иргэдийг ажлын анхан шатны ярилцлагад оруулж, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийнэ.Ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЦАХИМ ХАЯГ: www.expomongolia.org/careerexpo

ХУГАЦАА: 2021.05.08-2021.05.24Дэлгэрэнгүй мэдээллийг:Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарУтас: +976 91011896, 96101896

Facebook хаяг: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …