Woman hand accepting a delivery of boxes from deliveryman

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо.

Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна.

Үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 24-36 цагийн хугацаанд баримт бичгийг үйлчлүүлэгчид хүргэх юм. Хэрэв татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгоно.

Хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ авахаар заавал биечлэн ирэх шаардлагагүй цаг хугацаа хэмнэн, гараас гарт найдвартай, шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар

займы быстро на карту онлайн zaymi-bistro.ru взять кредит на киви кошелёк
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …