Жүжигчин Б.Навчаа хэд хэдэн кино сайтуудыг хаалгажээ

dЭнэ сарын 17 буюу ирэх ням гаригт Сөүлийн Чинмүро дүүргийн Дайхан кино театрт гаргахаар төлөвлөөд байсан “Ларьдма” УСК гарахаа больсон байна.

Учир нь тус киног монголын хэд хэдэн кино сайтууд хулгайгаар тавьж үзэгчдэд хүргэсэн тул жүжигчин Навчаагийн гадны театрт гаргах гэж нэлээд явдал суудал болсон хөдөлмөр нь үгүй болжээ.

Тиймээс тус киноны ерөнхий продюссер Б.Навчаа их ууртайгаар оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлсан хэд хэдэн сайтыг албан ёсоор хаалгаж байгаагаа фейсбүүктээ бичжээ.Тэрээр “Оюуны өмч хулгайлагч, арчаагүй аргаар мөнгө ологсдын буруу аргаа ажиллуулж байгаа сайтуудыг устгуулна гэсэн бол устгаж чаддаг гэдгээ нотолж, одоогийн байдлаар манай киног тавьсан saak.biz, mongolbox.com,  bidkino зэргийг устгаж, өнөө орой huurhun tk Tvaguuco.blogspot.com зэргийг устгана. Өөр хулгайгаар тавьж устгуулах сайт байна уу. Би хэлсэн амандаа харин нэг хүрдэг хүн шүү” хэмээжээ.

index

Санал болгох мэдээ

ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион …