Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв , МУИС-ийн Күнзийн институт хамтран Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 14-нд “Нэг гэр бүл” сэдэв дор цахимаар болж өндөрлөлөө.
Энэхүү 20 дахь удаагийн тэмцээний шүүгчээр Хятад, Монголын соёл, боловсролын мэргэжилтнүүд ажилласан байна.
Оролцогч оюутнууд тэмцээний эхний хэсэгт хятад хэлээр илтгэл тавьж, асуултад хариулж, хоёр дахь хэсэгт урлаг, уран сайхны авьяасаа үзүүлэн бусад их, дээд сургуулийн Хятад хэлний салбарын оюутнуудтай өөрсдийгөө дайчлан эн тэнцүү өрсөлдсөний үр дүнд Отгонтэнгэр Их сургуулийн Хятад хэлний орчуулагчийн 3-р ангийн оюутан Б.Сувд “Хятадын тухай миний сэтгэгдэл” сэдэвт илтгэл, хятад ардын бүжгээр шалгаран 3-р байр, 4-р ангийн оюутан Б.Одончимэг “Хятадын уран бичлэг” сэдэвт илтгэл болон хятад дуу дуулж, тусгай байр эзлэв.
Сургуулиа төлөөлөн олон улсын тэмцээнд мэдлэг, чадвар, авьяасаараа шалгаран амжилттай оролцсон хоёр оюутандаа анги дэвших болон төгсөх шалгалтад нь улам их амжилт хүсье.