Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Баянгол дүүргийн 2, 3, 13, 19, 20, 23, 24 дүгээр хороонд нөөцийн махны худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулж буй. Тэгвэл өнгөрсөн бямба, ням гарагт дүүргийн дөрвөн байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид махны чанар, хүртээмжээс гадна иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хяналт тавин ажиллалаа.
- БГД, 3-р хороо, Нарны хороололд “Мах импекс” ХХК 6,9 тонн нөөцийн мах
- БГД, 19-р хороо, 47-р сургуулийн урд, “Мах импекс” ХХК 8 тонн нөөцийн мах
- БГД, 20-р хороо, Эрин хороололд “ХКҮ” ХХК 5,96 тонн нөөцийн мах
- БГД, 23-р хороо, Телевизийн урд “ХКҮ” ХХК 5,3 тонн нөөцийн махыг худалдан борлууллаа.
Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 26,2 тонн махыг худалдан борлуулсан бөгөөд Баянгол дүүргийн хэмжээнд нийтдээ 49,2 тонн нөөцийг махыг худалдан борлуулаад байгаа юм. Түүнчлэн тавдугаар сарыг дуустал амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдаа зохион байгуулна.