ТҮЦ машинд УИХ-ын Тамгын газрын үйлчилгээ шинээр нэмэгдэнэ

Төрийн Үйлчилгээний Цахим машин буюу ТҮЦ машинаар дамжуулан УИХ-ын Тамгын газрын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын явцыг Мэдээлэл технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Их Хурлын гишүүдэд өнөөдөр /2013.11.15/ танилцууллаа

  ТҮЦ машинд шинээр нэмэгдэх УИХ-ын Тамгын газрын үйлчилгээнд:

-Гишүүдэд санал хүсэлт, өргөдөл гомдол хүргүүлэх

-Гишүүнтэй уулзах цаг авах

-Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ илгээх

-Санал асуулга авах

-Гишүүний хийж гүйцэтгэсэн ажил, санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр

-Өргөн баригдсан болон хэлэлцүүлэгдэж буй хуулиудын тухай мэдээлэл авах

зэрэг багтах аж. Үйлчилгээний дээрхи төрлүүд ТҮЦ машинд нэмэгдсэнээр иргэд тойргоосоо сонгогдсон гишүүдэд хяналт тавих, тэдэнтэй илүү холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж уг ажлыг гардан хийж байгаа Аствишн ХХК-ийн Мэдээлэл технологийн албаны захирал О.Энхмөнх хэлсэн юм. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын дор “ТҮЦ машин”-ы эхний хэсгийг 2013 оны 6-р сараас нийслэлийн дүүргүүдэд байрлуулан ашиглалтанд хэдийнээ нэвтрүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас иргэд эхний ээлжинд иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий Газрын нэг төрлийн лавлагаа болон өдөр тутмын сонин захиалах, цахилгааны төлбөр хийх зэрэг аж ахуйн нэгжүүдийн зарим үйлчилгээг авч байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …