Х.Баттулга:Хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2021.05.24/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа “Манлайлагчид, салбар салбарын гавшгайчид аа, Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Та бүхэнд зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэнд дэвшүүлж, амжилт, арвин бүтээл, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурсгаж, тухайн салбартаа зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа.

Нийгэмдээ үзүүлж буй манлайлал, хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна. Өмнө чинь хийж бүтээх их үйлс, урт зам байгаа. Цаашдын үйл ажиллагаанд тань эрч хүч, урам зоригийг ерөөе.” гэлээ.

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …