Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өчигдөр /2021.05.26/ тохиолоо.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд арвиждаг гэж үздэг учир хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог юм.
Тэгвэл зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдрийг тохиолдуулан “Эгэлхэн бүсгүй” НҮТББ, “Cool dent” шүдний эмнэлэг, “Булган нэг үeийн залуучуудын клyб”ТББ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар сургуулийн 4б ангийн сурагч Г.Энх-Амгалан, 8б ангийн сурагч П.Отгонцагаан, 10б ангийн сурагч Б.Бадамжунай нарт тус бүр нь гурван сая, таван зуун мянган төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр болон ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгийг гардуулан өглөө.
Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!