Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийх үеэр хүүхдийн эрх зөрчигдөж буйтай холбоотой зарим статистик мэдээллийг танилцууллаа.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 150-180 гаруй мянган дуудлагыг хүлээн авдаг. 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 35 мянга гаруй дуудлагыг 108 утсанд хүлээн авсан. Харин Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр 894 хүүхэд үйлчлүүлсэн. Дуудлага мэдээллийн үзүүлэлтээр авч үзэхэд хүүхдүүдийн 69% нь гэр бүлийн орчиндоо эцэг эхийнхээ зүгээс сэтгэл санааны, үл хайхрах болон биеийн хүчирхийлэлд өртөж байгаа гэж гарсан.
Гэр бүлийн зөрчил маргаан олон шалтгаантай. Тухайлбал, тухайн гэр бүлийн өрхийн орлогоос хамаардаг маргааныг ярилцаж шийдэж чаддаггүй. 20-30 хувь маргааныг хүчирхийллийн хэлбэрээр шийдэх гэж оролдож байгаа юм. Үүнийг бид яаж бууруулах вэ гэдэгт анхааран ажлуудыг хийж байгаа тул байгууллагууд ч идэвхтэйгээр хамтран оролцох явдал чухал юм шүү.
Өнөөдрийн байдлаар УОК-оос танилцуулсан мэдээллээр 0-19 насны 13,900 гаруй хүүхэд залуучууд КОВИД-19-ийн халдвар авсан байна.” гэлээ.
Ж.Азжаргал: 0-19 насны 13,900 гаруй хүүхэд, залуус коронавирусийн халдвар авсан
вивус займы zaymi-bistro.ru займ на карту без отказа без проверки
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
мгновенный кредит на карту онлайн credit-n.ru беспроцентный займ онлайн на карту