Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбосон бөгөөд та дараах заавраар и-халамж системрүү хандаж бүртгүүлээрэй.
www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна.
Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.
2021 оны 6 дугаар сараас онцгой тохиолдлын 5 төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.
✅18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн
✅Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн
✅Хорих ангиас суллагдсан иргэн
✅Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд
✅Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг ехаламж системд нэвтрүүлнэ.
Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмснээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.
Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ” машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.
Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ.
Та хүүхдийн мөнгө авах хүсэлтээ дараах заавраар гаргаарай