Төв аймгийн Эрдэнэ сумын хоёр иргэн усанд осолдож, амиа алджээ. Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний 23:00 цагийн үед Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Туул голд автомашин живж, хоёр иргэн голын усанд урссан тухай дуудлага Онцгой байдлын газарт өнөөдөр 06:10 цагт иржээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид ослын газарт очиж, 38 настай эрэгтэй Г, 63 настай эрэгтэй Ц-ийн цогцсыг гаргаж, Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.