Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангид өчигдөр буюу зургадугаар сарын 6-ны өдөр 19 настай байлдагч Б амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө.
ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Сүхбаатар аймгаас өнгөрсөн аравдугаар сард татагдсан, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач Б үдийн хоолонд орсны дараа биеийн байдал нь эрс муудсан. Ингээд эмнэлэгт очоод байхдаа нас барсан байна. Урьдчилсан байдлаар эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан гэх дүгнэлт гараад байна. Цагдаа болон эмнэлгийн байгууллага эцсийн дүгнэлт гаргана. Тухайн цэргийн ангид цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн зөрчил гарсан байвал бид ил тод нээлттэйгээр мэдээлэх болно”гэлээ.