Архангай аймгийн хэмжээнд энэ сарыг дуустал аялал, хурим, үсний найр хийхийг хориглолоо

COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Архангай аймгийн хэмжээнд зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, сүүлийн үед халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд дараах үйл ажиллагааг хориглосон байна.

Үүнд,

Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт,

Аливаа баяр ёслол тэмдэглэх,

Хурдан морь уралдуулах,

Одонгийн найр болон овооны наадам,

Хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх,

Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх,

Сургалт зохион байгуулах,

Соёл, урлагийн уралдаан тэмцээн,

Баар, ресторан, караоке,

Хүүхдийн тоглоомын газар,

Рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа,

Аялал, зугаалга хийх,

Нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ багтсан байна.

Түүнээс гадна, вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдээс PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн.

Харин дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэсэн тухай Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

быстрый займ на карточку zaymi-bistro.ru займ на длительный срок онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …