Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр “УОК-ын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Тухайлбал,
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээний заалны үйлчилгээг хориглох
-Эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гаргасан. Эрчимт эмчилгээний үйлчилгээгээ сайжруулах чиглэл Ерөнхий сайд өгсөн.
-Ерөнхий сайдын зүгээс цаашдаа аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгч байгаа.
-Цар тахлын хариу арга хэмжээтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зориулна. Мөн аймаг, сумдын баяр наадмыг хориглосон”гэлээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
