Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу ажиллах юм.
Алба хаагчид 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.