БЗД:Ковид-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, шуурхай штаб, тандалт хариу арга хэмжээ авах штаб, онцгой байдлын хэлтэс хамтарсан хурал зохион байгууллаа.

Хурлаар Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед өвчлөл өндөртэй хороодын нөхцөл байдал, хариу арга хэмжээ авахад тулгарч буй шийдвэрлэхэд хүнд асуудлуудаа ярилцсан юм.

Тодруулбал, Нийт батлагдаж буй тохиолдлын 80-85 хувийг гэрээр эмчлэх арга хэмжээ авч байна. Орны хүрэлцээ багтаамж муу байгаагаас зөвхөн жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, архаг хууч өвчтэй иргэдээ хэвтэн эмчлүүлж байна.

Гэрээр эмчлүүлж байгаа болон өвчилсөн иргэд гадуур чөлөөтэй явах, гэрийн хаяг дээрээ байхгүй хөдөө явах, зуслан дээрээ байх зэрэг асуудал нь халдвар тархаах үндсэн шалтгаан болж эрсдэлийг улам хүндрүүлсээр байна.

Дүүргийн шуурхай штабын 19001063 дугаарт ирсэн дуудлагуудыг дийлэнх нь шинжилгээний хариу ГЭРЭГЭ нэгдсэн системд орохгүй, батлагдсан тохиолдлыг ирж үзэхгүй байна гэсэн дуудлага эзэлж байгаа нь нэгдсэн системд холбогдоогүй хувийн эмнэлэг, лабораторид иргэд шинжилгээ өгч байгаатай холбоотой болохыг анхааруулсан юм.

Иргэдээс ирсэн гомдлыг хурдан шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хороодын хэсгийн ахлагчид, хэсгийн байцаагч цагдаа, онцгой байдлын албан хаагчид, Засаг дарга нарыг хүн хүч багатай байгаа энэ үед ажлаа зөв хуваарилж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нөгөө талаас өрхийн эрүүл мэндийн төвүүд, эрүүл мэндийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай, дуудлага авч буй өрхийн эрүүл мэндийн болон тандалт хариу арга хэмжээ авах багууд иргэдийн халдлагад өртөж, иргэдээс ирэх дарамт хэрээс хэтэрсэн, харилцаа хандлагын доголдол их, ажилтнуудыг урамшуулах, туслалцаа үзүүлэх дэмжлэг маш бага байгаа зэрэг олон шалтгаанаар ажлаа орхих, өргөдлөө өгөх асуудлууд гарч байгаа талаар дурдаж байв.  

Хурлын үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нараас ойрын хавьтал болсон, өвдсөн гэрээр эмчлүүлж буй иргэдийг хараа хяналттай байлгахын тулд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах саналыг гаргалаа.  

Эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан албан хаагчдад асуудлаа шийдвэрлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор тус хурлыг зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд шийдвэрлэж болох асуудлуудыг хэлэлцсэн юм. 


онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на киви кошелёк credit-n.ru займы на яндекс деньги мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …