Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал долдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон.
Тэгвэл шинэ нисэх онгоцны буудлын хамгийн анхны нислэг долдугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэх юм.
Долдугаар сарын 4-ний өдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нийслэлийн дөрвөн чиглэлээс нийтийн тээвэр автобус явах юм.
Нийтийн тээврийн маршрут:
-Буянт-Ухаа нисэх онгоцны буудал – Чингис хаан нисэх онгоцны буудал,
-Драгон төв – Чингис хаан нисэх онгоцны буудал,
-Дүнжингарав худалдааны төв – Чингис хаан нисэх онгоцны буудал
-Төмөр замын вокзал – Чингис хаан нисэх онгоцны буудал