anderson cooper welcomes baby boy anderson cooper/instagram https://www.instagram.com/p/B_oKGL9BYs1/

Зөвлөгөө:Та аав болох сэтгэл зүйгээ бэлдсэн үү?

Амьдралын тань хэв маягт цоо шинэ өөрчлөлт авчирсан аав гэх  алдрыг хүртэх болсон танд баяр хүргэе. Зөвхөн хоёр биенээ хайрлаж, өөрсдөдөө цагаа зориулдаг байсан бол одоо гэр бүлийнхээ шинэхэн гишүүндээ цаг хугацаа, хайр халамжаа зориулах болох нь.

Амьдрал тань одооноос илүү их баяр хөөртэй,зорилготой, урам зориг утга учир дүүрэн санагдах ч хааяа таныг ядрааж ас тэвчээрийг тань сорино. Эхнэр тань хөл хүндтэй болсон үеэс эхлэн таны нойрсох хэв маяг, хувийн орон зай, хобби болон найз нөхөддөө цаг гаргах цаг, ажил амьдралын хэв маяагт багагүй өөрчлөлт гарах тул сэтгэл зүйгээ үүнд бэлдэж, төлөвлөх нь хамгийн эхний алхам. Ингээд танд энгийн мэт санагдах сайн, хариуцлагатай аав байхад шаардлагатай зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхэд төрөхөөс өмнө

  • Хэвлийд нь ураг бүрэлдэж эхэлсэн цагаас эхлэн эхнэрийн тань сэтгэл зүй, хооллох хэв маягт өөрчлөлт гарч жин нэмж эхэлдэг тул түүнийг ойлгож, сэтгэл зүйн хувьд дэмжиж, тайван орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь ургийн бойжилтод эерэг нөлөөллийг үзүүлдэг.
  • Түүнд цаг гаргаж хамт цэвэр агаарт алхлах, салхилах зэргээр цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй.
  • Жирэмсэн болсон цагаас эхлэн эмэгтэй хүн амархан ядардаг тул өдөрт хангалттай хугацаагаар буюу 10-аас доошгvй цаг унтуулах, тасалгааны агаарыг сэлгэж байх.
  • Олон төрлийн илчлэг, амин дэмээр баялаг, амттай хоол бэлтгэн бага багаар ойрхон цагаар идүүлэх, төмрийн бэлдмэл, кальци зэрэг нэмэлт шаардлагатай витамин уулгах.
  • Түүний нуруу болон тулгуур эрхтэн үргэлж чилж, өвдөж байдаг тул та орой болгон хөлөнд нь массаж хийж өгөх,  дэлгүүр явж, хувцсаа угааж, эхнэртээ хүнд ачаа өргүүлэхгүй байх зэргээр халамжлах шаардлагатай.
  • Мөн халтирч унахаас сэргийлж усанд орохдоо банн, шүршүүртээ гулгадаггүй дэвсгэр дэвсэж өгөөрэй.
  • Жирэмсэн эхнэрээ аль болох найз нөхөдтэйгөө уулзах, нийгмийн харилцаанд орох боломжоор хангаж өгөх. Жирэмсэн ээж, ганцаардаж гуниглах нь  хүүхдийн зан төлөв зожиг, баяр баясгалангүй болоход нөлөөлдөг байна.
  • Эхийн гэдэс томорч эхлэхэд нь гутлаа үдэх, усанд орох, хөлийн хумсаа авахад санаачлага гаргаж туслах,
  • Төрөлтийг ганцаараа даван туулна гэдэг маш хүнд. Тиймээс аль болох эхнэрээ төрөх үед дэргэд нь  байхыг хичээгээрэй.
  • Таны эзгүйд эхнэр тань гэнэт өвдөх тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан хамтдаа төлөвлөгөө гаргаж, шаардлагатай утасны дугаар, унаа зэргийг бэлтгэн найз нөхөд, ойр дотны хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэй холбоо тогтоогоорой.

Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, сэтгэлээр тайван байлгах

Аав гэх эрхэм алдрыг дагуулсаар эхнэр, хүүхэд тань эмнэлгээс гарахад гэрээ цэмцийтэл цэвэрлэж, хоол бэлдэж, чадахаараа гэнэтийн бэлэг барихаа бүү мартаарай. Мөн эх хүүхдэд шаардлагатай эд зүйлсийг бэлдэхийг хичээгээрэй..

Үргэлжлэлийг  энд   дарж уншина уу

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …