Туркт дэлхийн хамгийн эртний сүм хийдийн нэг Гебекли Тепе (Санлиурфа муж)-гээс холгүй газарт археологичид хүний гархар бүтсэн 11 том толгодыг илрүүлжээ. Тэндхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгүүлснээр далангууд ойролцоогоор 12 мянган жилийн тэртээ 100 км-ийн зайд баригдсан байгууламжуудыг шууд утгаар нь хүрээлж байсан юм. Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа “Эрдэмтэд энэ газрыг “12 толгой”, “Туркийн зүүн өмнөд хэсгийн пирамидууд” гэж нэрлэжээ. Энэ бүс нутаг өвөрмөц соёлтой” хэмээн онцлов. Толгодын томоохон судалгааг удахгүй дуусгах ба дэлгэрэнгүй тайланг есдүгээр сард гаргах болсон аж.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн Гебекли Тепег 1963 онд Истамбул, Чикагогийн эрдэмтэд нээсэн билээ.