85,410 тун Pfizer, 81 хайрцаг AstraZeneca вакциныг хүлээн авлаа

Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд коронавирусийн эсрэг Pfizer вакциныг хийж байгаа.

Тус вакцины нөөц 85,410 тунгаар нэмэгдлээ.
Тодруулбал өчигдөр орой “МИАТ” ТӨХК-аас ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85,410 тун Pfizer вакцин, 81 хайрцаг 1,640 кг БНЭУ-ын Серум институтын Covishield/AstraZeneca/ вакцин болон ЭМЯ-ны захиалгат 3,000 кг оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийг тус тус тээвэрлэн авчирсан байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр Pfizer/Comirnaty/ вакцины эхний ээлжийн 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85,410 тунг зургаадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь энэ оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины гурван удаагийн татан авалтаар эхний 255,060 тунг ийнхүү хүлээн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

online кредит на карту zaymi-bistro.ru онлайн кредит без процентов на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …