Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.Энэ үеэр Допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөлийн хуульд хамруулаагүй талаар мэдэгдлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Допинг хэрэглэсэн бөхчүүдтэй холбоотой заалт Өршөөлийн хуульд ороогүй. Ташаа мэдээлэл гарсан. Өршөөлийн хууль батлагдахдаа зөрчлийн, эрүүгийн хууль зөрчсөн хүмүүс өршөөлийн хуульд хамрагдахаар заасан. Допингтой бөхчүүдийг өршөөхгүй. Тийм хууль санаачлаагүй” гэлээ.