МАЙДАРЖАВЫН ГАНЗОРИГ
(1949-2021)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Майдаржавын Ганзориг нь 2021 оны 07 сарын 04-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна.
М.Ганзориг 1978 оноос Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний дадпагажигч ажилтнаар ажиллаж мөн оны 3 сарын 18-ны өдрөөс 1981 оны V сар хүртэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж “Союз” хөлөг, тойрог замын “Салют” станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон. 1981 оны 5 сараас Физик-техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад XI сард ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон хамтарсан нислэгийн үеэр хэрэгжүүлсэн сансрын байгаль судлалын туршилтын үр дүнг боловсруулах, туршилтын судалгааны ажилд биечлэн оролцох “Спектр-Мон-83” туршилтыг бэлтгэн зохион явуулах ажпыг амжилттай гүйцэтгэн хээрийн бэлчээрийн ургамалжилтын төлөвийг спектр тодролтын коэффициенттэй холбон шинжилж “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1984 онд хамгаалжээ. М.Ганзориг 1984-1990 онд Физик Техникийн шинжилгээ, арга сар хүртэл шинжилгээний тэргүүлэх ажилтан сэдвийн удирдагчаар тус хүрээлэнд ажиллаж байлаа.
М.Ганзориг 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд “Сүхбаатарын одон”, БНМАУ-ын сансрын нисгэгч цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан.
1996 онд ШУ-ны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан юм. М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулжээ.
Түүний сансар судлалын салбарт оруулсан нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг тань Иргэний нисэхийн салбарын хамт олон үеийн үед дурсан санаж явах болно.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ