Н.Баярмөнх:Хорооны удирдлага сэтгэл, зүтгэл гаргаж байж дүүргийн хөгжил урагшилна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 28 хорооны Засаг дарга нартай хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Тухайлбал

  1. Хороо бүр иргэдийн ирүүлсэн хүсэлт, санал гомдлыг яаралтай шийдэж, зохих арга хэмжээг авах
  2. Хороон Засаг дарга бүр хорооны өрхийн эрүүл мэндийн төвтэйгээ уялдаатай ажиллаж, иргэдийг мэдээллээр хангах, зөвлөгөө тусламж хүргэх
  3. Цахимаар болон утсаар иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, түргэн шуурхай ажиллах
  4. Нийтийн эдэлбэр газарт олон жил зөвшөөрөлгүй болсон гарааш, чингэлэг зэргийг буулгахад хороо бүр хариуцлагатайгаар оролцож, Засаг даргын захирамжийг мөрдөх гэх мэт тодорхой үүрэг даалгаврыг хороодын удирдлагуудад өглөө.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Баянзүрх дүүргийн хөгжлийн гол түлхүүр нь хороо. Хорооны удирдлага, төрийн алба хаагчид иргэдийнхээ төлөө хэдий чинээ сэтгэл, зүтгэл гаргана. Төдий чинээ дүүргийн хөгжил урагшилна. Тэр ч утгаараа надтай нэг баг гэж явж байгаа бол иргэдийнхээ төлөө болохгүйгээс болох хүртэл сэтгэл, зүтгэлтэй ажиллах шаардлагатай байна. Мэдээж цар тахлын нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож байгаа. Гэсэн хэдий ч бид иргэд, өөрийн удирдаж буй хорооны хөгжлийн төлөө зогсолтгүй ажиллах ёстой” гэсэн юм.

кредит онлайн на карту долгий срок zaymi-bistro.ru онлайн кредит круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …